APS (AESTHETIC PLASTIC SURGERY) урилгаар илтгэл тавьсан


Жил бүр зохион байгуулагддаг Солонгосын гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хамгийн том эрдэм шинжилгээний хурлуудын нэг болох
APS-д TANG:GLE гоо сайхны эмнэлгийн захирал У Чан Хён уригдан илтгэл тавилаа.

Жил бүр урилгаар илтгэл тавьдаг боловч энэ удаагийн хурал нь 3 жилийн дараа анх удаа өргөн хүрээнд танхимаар зохион байгуулагдсан арга хэмжээ бөгөөд
сүүлийн жилүүдэд зөвхөн цахимаар илтгэл тавьж дассан байгаад урт хугацааны дараа танхимаар
биечлэн уулзаж илтгэл тавьсан нь цоо шинэ сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Ялангуяа гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хурал нь олон улсын хурал тул гадаадын олон төлөөлөгчид оролцсон байна.

Энэ удаад хийсэн илтгэлийн сэдэв бол
"The Clinical Application of Cryolipolysis Using Coolsculpting'
(Coolsculpting ашиглан өөх хөлдөөж хайлуулах эмчилгээний эмнэлзүйн хэрэглээ) байсан бөгөөд
10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Coolsculpting-ийн зарчмаас эхлээд
хэрэглэх арга, процедурын үр дүн зэргийг хуваалцсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.


