Notice

[TANG:GLE мэдээ] 2023 оны APS (AESTHETIC PLASTIC SURGERY)-д урилгаар илтгэл тавив

2023-04-05Үзсэн 789


 

Жил бүр зохион байгуулагддаг Солонгосын гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хамгийн том эрдэм шинжилгээний хурлуудын нэг болох APS-д TANG:GLEгоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал У Чан Хён уригдан илтгэл тавилаа.

 


Жил бүр уригдан илтгэл тавьдаг боловч энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 3 жилийн дараа анх удаа өргөн хүрээнд танхимаар зохион байгуулагдсан арга хэмжээ байсан бөгөөд сүүлийн гурван жил зөвхөн цахимаар илтгэл тавихад дассан байгаад урт хугацааны дараа биечлэн уулзаж илтгэл тавьсан нь цоо шинэ мэдрэмж байсан бололтой байх шиг байна. Ялангуяа гоо сайхны мэс заслын хурал нь олон улсын хурал тул гадаадынхан ч олноор оролцсон. 


Энэ удаад танилцуулсан илтгэлийн сэдэв нь "The Clinical Application of Cryolipolysis Using Coolsculpting' (Күүлскалптинг ашигласан хөлдөөж өөх хайлуулах эмчилгээний эмнэлзүйн хэрэглээ)сэдвээр 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Күүлскалптингийн зарчмаас эхлээд ашиглах арга болон ажилбарын үр дүн зэргийг хуваалцсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо. 



 

Хүссэн хэсгийнхээ өөхөн давхаргыг 1 удаагийн ажилбараар 30 орчим хувийг бүрмөсөн арилгаж өгөх боломжтой аргабөгөөд эмчилгээний дараа эдгэрэх хугацаа шаардагдахгүй, шууд өдөр тутмын амьдралдаа шилжих боломжтойдавуу талтай төдийгүй арьс унжихаас сэргийлж, эмчилгээний дараа арьсны уян хатан чанарыг сайжруулжболгож чадах тоног төхөөрөмж юм. Цаашид ч улам их судалж хөгжүүлэн, TANG:GLE гоо сайхны эмнэлэгт ажилбар хийлгэж буй хүмүүст хамгийн шилдэг үр дүнг өгч чадахаар хичээн ажиллах болно.


 

Жагсаалт руу

02.542.8427

TOP