[TANG:GLE мэдээ] 2023 оны APS (AESTHETIC PLASTIC SURGERY)-д урилгаар илтгэл тавив


Жил бүр зохион байгуулагддаг Солонгосын гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хамгийн том эрдэм шинжилгээний хурлуудын нэг болох APS-д TANG:GLEгоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал У Чан Хён уригдан илтгэл тавилаа.

Жил бүр уригдан илтгэл тавьдаг ч энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь гурван жилийн дараа анх удаа өргөн хүрээнд танхимаар зохион байгуулагдсан арга хэмжээ байлаа. Сүүлийн гурван жил зөвхөн цахимаар илтгэл тавихад дассан байсан тул удаан хугацааны дараа биечлэн уулзаж, танхимаар илтгэл тавих нь цоо шинэ сэтгэгдэл төрүүлсэн юм шиг санагдлаа. Ялангуяа гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хурал нь олон улсын хурал тул гадаадын олон төлөөлөгчид оролцсон байв.

Энэ удаад танилцуулсан илтгэлийн сэдэв нь "The Clinical Application of Cryolipolysis Using Coolsculpting" (Күүлскалптинг ашигласан хөлдөөж өөх хайлуулах эмчилгээний клиник хэрэглээ)байсан бөгөөд 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Күүлскалптинг төхөөрөмжийн зарчмаас эхлээд ашиглах арга, эмчилгээний үр дүн зэргийг хуваалцсан ач холбогдолтой цаг мөч болж өнгөрлөө.

Хүссэн хэсгийнхээ өөхөн давхаргыг 1 удаагийн оролтоор 30% орчмыг бүрмөсөн арилгах боломжтой аргабөгөөд эмчилгээний дараа эдгэрэх хугацаа шаардагдахгүй, шууд өдөр тутмын амьдралдаа шилжих боломжтойдавуу талтай төдийгүй арьс унжихаас сэргийлж, эмчилгээний дараа арьсны уян хатан чанарыг сайжруулжөгөх төхөөрөмж юм. Цаашид ч илүү их судалж хөгжүүлэн, TANG:GLE гоо сайхны эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэдээ хамгийн шилдэг үр дүнг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.